БИД


Бид сольюшин ХХК нь 2008 онд үүсгэн байгуулагдсанаасаа хойш Монголын програм хангамжийн зах зээлд орчин үеийн шинэ дэвшилтэт техник, технологид суурилсан мэдээллийн систем, програм хангамжийг боловсруулах чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулж байна.

Бид хувьсан өөрчлөгдөж буй цаг үеийнхээ хэрэгцээ шаардлагыг цаг алдалгүй мэдэрч орчин үеийн мэдээллийн технологийн оновчтой шийдлийг нэвтрүүлэн, хэрэглэгчдийнхээ хүсэлт шаардлагад нийцсэн, тэдний сэтгэл ханамжийг үргэлж өндөрт байлгах хамгийн орчин үеийн, найдвартай, шалгарсан, дэвшилтэт технологийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллахыг ямагт зорьсоор ирсэн билээ.

Програм хангамжийн компанийн хамгийн гол үнэ цэнэ нь туршлагатай, өндөр чадвар бүхий мэргэжилтний багийг бүрдүүлэх байдаг. Бид ч энэ зарчмыг тууштай баримтлан олон улсын түвшинд мэргэжилтнүүдээ сургах, тэдний тасралтгүй хөгжих боломжийг үргэлж хангасаар ирсэн.

Эрхэм зорилго

Бид харилцагчдынхаа амжилтанд оюунлагаар хувь нэмрээ оруулна.

Алсын хараа

Бид харилцагч байгууллагуудынхаа бизнесийг өргөжүүлэхэд технологийн ухаалаг шийдлийг санал болгоно.

Бидний үнэт зүйлс

  • Багаар ажиллах,
  • Хариуцлага,
  • Зогсолтгүй хөгжих,
  • Шударга, найдвартай байдал